Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 553 хүнээс илэрч, нэг иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 315, орон нутагт 238 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6822 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22787 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1808
- Хүндэвтэр-4341
- Хүнд-615
- Нэн хүнд-58