Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1297 хүнээс илэрч, дөрвөн иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 6687, орон нутагт 610 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6219 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22303 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1566
- Хүндэвтэр-3986
- Хүнд-599
- Нэн хүнд-68