Их Британийн газрын тос үйлдвэрлэгч BP компани Мексикийн тэнгист асгарсан нефтиэс учирсан хохиролд зориулж эхний ээлжинд таван тэрбум ам.доллар хандивлах болсноо дуулгав. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 36 орны 50 газраас 947.892 гомдол, нэхэмжлэл ирсэн бөгөөд тус компани нийтдээ 20 тэрбум ам.доллар хандивлах төлөвлөгөөтэй байна.
ВР-гийн хэвлэлийн төлөөлөгч Кеннет Фэйнбэрийн мэдэгдэж буйгаар өдгөө 359.441 хохирлыг барагдуулсан аж. Хамгийн их хохирол амссан гэх АНУ-ын Флорида мужид 2.1 тэрбум ам.долларыг нөхөн өгчээ. Харин Луизана, Алабама, Техас мужид тус бүр 1.5 тэрбум ам.доллар төлөх юм байна. Мексикийн тэнгист осолдсон шатахуун зөөгч онгоцны 11 ажилтан амь насаа алдсан юм.
Н.ЭНХБАЯР