Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жиэрлийн дараа эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэ өвчнөөс сэргийлнэ. 30-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвд хандан даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хэрэв шинжилгээ өгөөд хариу өөрчлөлтэй гарсан тохиолдолд аймаг, дүүргийн ЭМТ-д онош баталгаажуулан эмчилгээнд хамрагдах юм.