Олон улсын байгаль орчныг хамгаалах “Greenpeace” байгууллага дэлхийд нэр хүнд бүхий 14 брэндийн бараа бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис илэрсэн тухай мэдээлжээ.
Тухайлбал, “Adidas”, H&M, “Calvin Klein”, “Abercombie&Fitch”, “Kappa”, “Lacoste”, “Nike”, “Puma”-гийн үйлдвэрлэсэн биеийн тамирын гутал, хувцаснаас алкилфенол хэмээх химийн бодис их хэмжээгээр илэрсэн аж.
Энэхүү бодис нь устай урвалдаж, дааврын тэнцвэрийг алдагдуулдаг нонилфенолийг ихээр ялгаруулдаг гэнэ. Түүнчлэн эдгээр хувцсыг угаасан ус нь бохир зайлуулах хоолойг гэмтээхээс гадна байгаль орчинд хортой юм байна.
Ж.ЭРДЭНЭ