Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир ОХУ-д хийж буй айлчлалын дөрөв дэх өдрөө Улаан –Үдэд хүрэлцэн ирлээ. Тэрбээр хуягт вагоноороо 4420 км аялж буй бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй тусгай уулзалт эхлүүллээ. Тэдний уулзалтын зорилго тодорхойгүй байгаа бөгөөд цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд Улаан–Үд гэх “нууцлаг” газрыг зорьсон хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байгаа аж.
Хойд Солонгосын төрийн тэргүүн тус улсын нисэх хүчний онгоцны үйлдвэртэй танилцжээ. Түүний төлөвлөөгүй айлчлалд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байгаа ч сүүлийн есөн жилд анх удаа айлчилж буй Ким Чен Ир ОХУ-аас хүнсний болон санхүүгийн тусламж хүсэхээр ирсэн байж магадгүй. Учир нь тус улсад болсон үерт тариалангийн талбай сүйдэж, олон улсын зүгээс тусламжийн хүнс тараахыг хориглосон учраас эртний түнш ОХУ-аас өөр гарц түүнд үлдээгүй юм.