НАСА-гийн “Жэймс Веб” сансрын дуран 2018 онд дэлхийгээс хөөрч, “ажилдаа орно” хэмээн ВВС мэдээлэв. 8.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтсэн уг сансрын дуран “Hubble”-ийн залгамжлагч бөгөөд сансарт таван жил ажиллах юм. “Эрхсийн толь” гэгдэж буй уг дуран сансар огторгуйн талаар олон шинэ мэдээлэл дамжуулах учраас АНУ-ын Конгресс ч санхүүгийн дэмжлэг үзүүлж буй юм.
Гэвч уг дуранг хийхэд шаардагдах мөнгө өнөө хэр нэг тийш шийдэгдээгүй бөгөөд АНУ-ын өрийн хямрал ч нөлөөлж эхэлсэн нь эрдэмтдийн санааг зовоож байна. Өдгөө таван тэрбум ам.доллар хэрэгцээтэй байгаа аж. “Санаа зовох хэрэггүй, 2013 онд “Жэймс Веб”-ийн эх бие бүрэлдсэн байх болно” хэмээн НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.