Ливи рүү цэрэг илгээхгүй гэдгээ мэдэгдэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр ийн мэдэгдэв. Каддафийн ноёрхол дууслаа гэж байгаа ч тэмцлийн гал зогсоогүй байгаа аж. Тиймээс Б.Обама 112 далавчит пуужин бэлдэх тушаал өгснөө Бразилиас мэдэгдэв. Тэрбээр Латин Америкт таван өдрийн айлчлал хийж буй юм. Айлчлалаа эхлэхээс өмнө тэрбээр Европын холбоо, Арабын орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзалт хийж, Ливийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Франц, АНУ хоёр улс агаарын дайралтад бэлдэх тохиролцоонд хүрсэн байна. Ливийн хажуугаар Сирид байдал тогтворгүй байгаа нь “дэлхийн цагдаа” гэгддэг АНУ-ын Төрийн тэргүүний санааг зовоож буй аж.