“Google” компани дэлхий даяар видео камер байрлуулж, өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг харуулах төслөө албан ёсоор эхлэв. Тэд эхний ээлжинд “Амазоны ирээдүй” ТББ-тай хамтран хоёр жилийн “видео аялал” хийх бөгөөд боломжтой газруудад камер байрлуулах аж.
Уг төсөлд гэрэл зурагчид, зураглаачид нэгдсэн бөгөөд камержуулах явцын талаар болон сонирхолтой агшнуудыг “ангуучлахаар” шийдсэн нь энэ. “Google” уг төслийг 2007 онд эхлэхээр зэхэж байсан ч техникийн бэлтгэл ажлаас болж хойшлуулсан юм.
Уг төслийн баг хоёр жилийн дотор дэлхийг тойрч амжина хэмээн мэдэгдэж байна. Үүний дараа хүмүүс дуртай үедээ дэлхийг “дурандаж” болох нь ээ.
Ж.ТЭГШ