Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард Ливийн удирдагч асан М.Каддафийг Олон улсын шүүхэд өгөх саналтай байгаагаа илэрхийллээ. “41 жил төр барихдаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн баримтууд нь л түүнийг өргөст торны цаана суулгаж дөнгөнө” хэмээн Ж.Гиллард ярьжээ.
Мөн тэрбээр “Олон улсын шүүх түүний ноёрхлыг унагахад туслах нь зүйтэй. М.Каддафийг олон улсын, тэр дундаа Ливийн улс төрийн тавцанд дахин гаргахгүй байх гэдэг бид итгэж байна” хэмээв. Түүнчлэн М.Каддафийн хүү Саиф аль Исламыг олж, баривчилсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Өнгөрсөн зургадугаар сард түүнийг амь үрэгдсэн хэмээн Ливийн Засгийн газар мэдэгдэж байсан юм.