Сомалийн далайн дээрэмчид Арабын тэнгист хөвж явсан БНСУ-ын хөлөг онгоцыг барьцаалж, ахмад Сок Хэ Кюныг хөнөөсөн хэрэг өнгөрсөн нэг сард гарсан. Тэгвэл БНСУ-ын Цагдаагийн газар 21 настай Магомед Арайг хэрэгтнээр татаж, шүүх ажиллагаа явуулахаар зэхжээ.
Пусаны шүүх түүнд болон гурван хамсаатанд нь 13-15 жилийн хорих ял төлөвлөсөн ч БНСУ-ын Дээд шүүхээс тэднийг цаазаар авах, эсвэл бүх насаар нь хорих ял оноох хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Магомед Арай тэргүүтэй далайн дээрэмчид БНСУ-ын долоон далайчныг хөнөөж, 21 хүнийг барьцаалж байсан аж.