Египетийн таван цагдаа амиа алдсанаас болж олон мянган египет Каир дахь Израилийн Элчин сайдын яамны гадаа хоёр дахь өдрөө жагсаж байна. Жагсагчдын нэг нь ЭСЯ-ны байр руу авирч Израилийн далбааг буулган, оронд нь Египетийн далбааг байрлуулжээ. Ийнхүү буулгасан Израилийн далбаа болон төрийн дууллыг нь бичсэн даавууг тэд шатаасан талаар ВВС мэдээлэв.
Израиль руу гал нээж, найман хүний амийг хөнөөсөн хэрэгт сэжигтэй цэргүүдийг тус улсын цэргийнхэн мөрдөх явцад тэдний дунд мөргөлдөөн гарсан юм. Үүнээс болж израильчууд Гаазын зурвас руу хариу гал нээснээр 15 хүн амиа алджээ.
Пүрэв гаригаас хойш палестинчууд 20 гаруй пуужин Израиль руу хөөргөөд байна. Израилчууд өнгөрсөн пүрэв гаригт уг хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлсэн ч жагсагчид тайвшрахгүй байгаа аж.
Р.ОЮУН