Гондурас болон Колумбын агаарын цэргийн хүчнийхэн 470 кг кокаин ачиж, хууль бусаар хил гаргахыг завдсан онгоцыг илрүүлжээ. Төв Америкаас хөдөлсөн энэ онгоц ямар ч зөвшөөрөлгүй байсан бөгөөд нислэгийн төлөвлөгөөнд бүрт гүүлэлгүйгээр нисэх гэж байжээ. Колумбчууд сэжигтэй уг онгоцны талаарх мэдээллийг Гондурасын мэргэжил нэгтнүүд дээ өгснөөр барьж чаджээ.
Колумб болон Гондурасын агаарын цэргийн хүчнийхэн энэ оны долдугаар сараас хамтран ажил лах гэрээ байгуулсан аж. Гэрээний дагуу тэд Карибын тэнгисийн дээгүүр агаараар хар тамхи тээвэрлэгчдийн үйлдлийг зогсоох ажиллагаагаа өнгөрсөн сараас эхэлсэн байна. Учир нь Гондурас бол Колумбаас зөөсөн хар тамхийг нууцаар хил нэвтрүүлэх гол гарц аж.
Б.ДУЛАМ