Хоёрдугаар сарын 5-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөө маргаашдаа Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орж, шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2022 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш буюу 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6, 7-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.