Гэр хорооллын тулгамдсан нэг асуудал нь халуун усны асуудал. Тэгвэл монгол инженерүүд шийдэл гаргаж худгаас халуун ус авах боломжийг бүрдүүлжээ. Налайх дүүрэгт анхны худаг ажиллаж эхэлсэн бөгөөд Нийслэл, Эрдэнэт, Дархан гэсэн томоохон хотуудад нэн тэргүүнд нэвтрүүлж, цаашлаад улсын хэмжээнд нэвтрэх боломжтой төсөл аж. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нүүр номдоо энэ талаар "Хэрэглэгчид бүхий л сонголтыг өгөх хэрэгтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь "Усны нөөцийн бохирдол, хомсдол" асуудал дээр анхаарч ажиллаж байна. Технологийн шийдлээр айлуудыг шугамаар холбох, халуун ус олгох, хэрэглэсэн усыг буцаан татаж 98 хувь хүртэл цэвэршүүлж дахин хэрэглэх шийдлийг дэмжиж ажиллана. Мөн тус төхөөрөмж нь видео сурталчилгаа хийх гадаа зориулалтын самбар, E-Mongolia шууд холбон үйлчилгээг авах боломж, дусал ус илүү шахаж асгахгүй байх технологийн шийдэлтэй ажээ" хэмээн бичжээ.