Стэнфордын их сургуулийн эрдэмтэд наран дээр дэлбэрэлт явагдаж буйг тогтоожээ. Энэ нь анхны тохиолдол биш ч нарны шуурга болж магадгүй нөхцөл байдал бүрдсэн тухай “National Geographic” мэдээлэв. Үүнээс үүдэж нарнаас далайн шуурга мэт чимээ гарах болсон аж. “12-16 секунд тутамд дэлбэрэлт болж, нарны толбо томорч байгаа нь дэлхийн цаг агаарт сөргөөр нөлөөлнө.
Энэ нь эрчим хүчний доголдол үүсгэж ч мэднэ” хэмээн тус их сургуулийн судалгааны багийн ахлагч Стэдис Лонидис ярив. НАСА-гийн Нар судлалын хэлтэс нарны есөн томоохон толбыг ажиглах судалгааны баг гаргаж, нарны шуурга хэзээ болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Түүнчлэн нарны эдгээр толбо секундэд 0.6 км-ийн хурдтай нүүж байгаа гэнэ.