Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Японд болсон есөн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас далайн экосистемд их хэмжээний хор учирч, томоохон ан цав гарсан талаар тус улсын эрдэмтэд өчигдөр мэдээлжээ. Далайн болон эх газрын шинжлэх ухааны агентлагийн судлаачид энэ сарын эхээр Сэндай, Мияаги аймгийн ойролцоо далайн гүнд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар далайн ёроолын за рим газарт нэг метр хүртэл өргөн ан цав гарсан байжээ.
Түүнчлэн далайн гүний хөрсний бүтэц, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсноос гадна далайн амьтдын төрөл зүйлд аюул нүүрлээд байгаа аж. Анхаарал татахуйц бас нэг мэдээлэл нь далайн гүнд цагаан, царцмаг маягийн тунадас ихээр үүсчээ.
Энэ тунадас дахь бактери нь метаны хийтэй урвалд орж, хөрсөнд нэвчиж байгаа талаар судалгааны багийнхан анхааруулсан байна. Ийнхүү урвалд орсноор далайн усны экосистемд сөргөөр нөлөөлж, зарим ургамал амьтны төрөл зүйл өөрчлөгдөхөд хүргэж байна хэмээн судлаачид үзжээ. Тэд судалгаагаа үргэлжлүүлэн хийж буй аж.