Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг рүү халиа орж, хур хогтой цэг усанд автаж, Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн голруу цутгаж, бохирдол үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс орчны бохирдлыг бууруулахаар шинээр хогийн цэгийг яаралтай байгуулж нүүлгэн шилжүүлэх асуудлаар "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо" хуралдаж, тус ажилд санхүүжилт олгох шийдвэрийг гаргажээ. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг нь яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.