ОХУ-ын сансрын нислэгийн “МАКС- 2011” агаарын шоуны үеэр Оросын сөнөөгч хүчний шинэ үеийн төлөөлөл болох Т-50 загварын онгоц Жуков хотын дээгүүр анхны нислэгээ хийлээ. Энэтхэг улстай хамтран зохион бүтээсэн уг онгоцны хөдөлгүүр болон их биеийг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан бүтээжээ. Уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин оролцсон бөгөөд нисгэгчид урьд гүйцэтгэж байгаагүй үйлдлийг хийж хэд хэдэн дээд амжилтыг эвдсэн байна.
ОХУ 2015 он гэхэд 1000 ширхэг Т-50 загварын онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнээс 20-ийг нь Энэтхэг улс худалдаж авах бололтой. Гэхдээ Т-50 энэ нислэгийн парадад ганцаараа оролцоогүй. Су-27, МиГ-29, Ту-204, Ту-214, “Сухой Супержет- 100, Ка-52, “Алигатор”, Ми-28Н зэрэг шилдэг онгоц ар араасаа нисэж, Оросын зэвсэгт хүчний сүрийг үзүүлжээ. “ОХУ-ын Засгийн газар нисэх хүчиндээ дэмжлэг үзүүлсээр ирсэн, цаашид ч үзүүлэх болно.
Нисэх хүчин манай орны чухал салбар юм” хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ярив. 10 дахь жилдээ зохион байгуулж буй “МАКС-2011” агаарын шоунд 40 орон оролцож байна.
Б.Номин