БНАСАУ-д ган гачиг нүүрлэж, хүнсний хомсдолд орсон энэ үед тус улсын Ерөнхийлөгч Ким Чен Ир зуны амралтаа эхлүүлж, далайн аялалд гарсан тухай “Reuters” мэдээлэв. Сансраас авсан зургаар түүнийг гэр бүлийн хамт тансаг дарвуулт онгоцоор аялж буйг тогтоосон нь олон улсын тусламжийн байгууллагуудын дургүйцлийг хүргэж байна.
Тус улсын цөмийн зэвсгийн туршилтыг эсэргүүцэж, олон улсын зүгээс тансаг хэрэглээний бүтээгдэхүүн нийл үүлэхгүй байгаа нь энгийн иргэдэд хүндээр тусаж буй аж. Европын холбоо болон хандивлагч байгууллагууд БНАСАУ-д тусламжийн хүнс илгээж байгаа ч эдгээр нь очих ёстой хүмүүстээ хүрч чадаж байгаа эсэхэд АНУ, БНСУ-ын эрх баригчид эргэлзэж байна гэв.