Дэлхийн залуучуудын өдрийг тохиолдуулан Ромын Пап XVI Бенедикт Мадридад дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүллээ. Энэ үеэр нэгэн мексик эр түүнийг хөнөөхөөр завдсаныг илрүүлсэн гэж CNN мэдээлэв. Тэрбээр 24 настай, Мадридад химич мэргэжлээр суралцдаг бөгөөд биедээ их хэмжээний хорт хий, химийн бодис авч явжээ.
Шинжээчийн дүгнэлтээр дээрх бодисууд Мадридын төв талбайд цугласан 30000 хүнийг хордуулахад хүрэлцэхүйц байсан гэнэ. Ромын католик сүмийнхэн уг хэрэг явдалд ихэд дургүйцэж буйгаа илэрхийлээд буй. Цагдаагийнхан мексик эрээс мэдүүлэг авч эхэлсэн ч ийм үйлдэл яагаад хийх болсныг нь хараахан тодруулаагүй байна.