Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйгаа албан ёсоор зарлав. Тус улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи цөмийн зэвсэг туршина гэж мэдэгдсэн ч үүнийгээ энхийн зорилгоор ашиглана хэмээжээ. Акбар Салехи саяхан Москвад хоёр өдрийн айлчлал хийж, цөмийн зэвсэг бүтээхэд ОХУ-аас дэмжлэг хүссэн байна. Гэвч энэ мэдэгдэл Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг болон хөрш зэргэлдээ орнуудынх нь дургүйцлийг хүргэв.
Хэрэв Иран цөмийн зэвсэгт нэгдвэл бид ч адил цөмийн зэвсэг үйлдвэрлэнэ гэдгээ Саудын Арабын эрх баригчид НАТО-д анхааруулсан байна. “Иран цөмийн зэвсэгт нэгдэж байгаа бол Их Британи, БНХАУ, Франц, ОХУ болон АНУ-аас яаралтай дэмжлэг хүсэх хэрэгтэй” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Учир нь ОХУ Ираныг цөмийн зэвсэгт нэгдэхийг эртнээс дэмжиж байсан юм. Тус улс 2007 онд ОХУ-тай S-300 цацраг идэвхт зэвсэг үйлдвэрлэх хэлэлцээр хийжээ.
Цөмийн зэвсэгт албан ёсоор нэгдсэнээр уг хэлэлцээр ажил хэрэг болно хэмээн Сергей Лавров үзэж байгаа бөгөөд S-300 цацраг идэвхт зэвсэг 150 км-ийн радиуст нөлөөлөх хүчин чадалтай аж. Ираны эрх баригчид удахгүй ОХУ-д айлчилж, цөмийн зэвсгийн үйлдвэр байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээнд Афганистан, Сири, Иракийн талаас оролцохоо мэдэгдсэн байна.