Тайванийн гар утас үйлдвэрлэгч HTC компани “Apple”- ийг шүүхэд өгсөн тухай BBC мэдээлэв. “Google” компани “Motorola mobility”-г худалдан авч, гар утасны зах зээлд хөл тавихаа мэдэгдсэн нь гар утас үйлдвэрлэгч бусад компанид хүнд цохилт болж буй.
Тиймээс HTC зах зээлээ хамгаалж үлдэхийн тулд “Apple”-ийн Iphone, Ipad, Ipod- ийн импортыг зогсоох хүсэлт гаргажээ. Түүнчлэн “Apple”-ийг зохиогчийн эрх хулгайлсан хэмээн үзэж байгаа аж. Учир нь андройд үйлдлийн системтэй гар утасны зохиогчийн эрхийг HTС урьтаж авсан юм байна.