Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран өсвөрийн байгаль хамгаалагчдад зориулсан өвлийн хөтөлбөр анх удаа хэрэгжүүллээ. Экологийн боловсрол олгох, түүх, соёлын дурсгалт газрыг сурталчлах, сурагчдад эх орноо, төрж өссөн нутгаа танин мэдэх боломж олгох зорилготой эл хөтөлбөрт Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнодын Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдсан байна.Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд эко сурагчдад зориулсан хоёр өдрийн арга хэмжээ санаачилж, зохион байгуулжээ. Нарсан болон татмын ойн ач холбогдлыг хүүхэд залууст ойлгуулж, зэрлэг амьтдын ул мөрийг таниулан, шувуу ажиглах аргыг заасан гэнэ. Мөн нарсны үр бэлтгэх, биотехникийн арга хэмжээ авах ажилд тэднийг оролцуулав. Цаашид энэ хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах нь.
Бэлтгэсэн Ж.Сувд