“Pay Pal” компанийн гүйцэтгэх захирал, “Facebook”-ийн хөрөнгө оруулагч Питер Диел “Эрх чөлөөний арал” бүтээж байгаагаа дуулгав. Тэрбээр хүний гараар бүтсэн хөвдөг арлаа силикон ашиглан бүтээх аж.
Питер Диел аль ч орны иргэд хүссэн үедээ ирж, уг арлын боомтуудыг ашиглан худалдаа хийх эрх нээлттэй олгохоо мэдэгдсэн бөгөөд уг төсөлд 1.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа юм байна.
“Даяаршлалын эрин ирсэн гэдэг ч улс орнуудын харилцаа хаалттай хэвээр байна. Тиймээс миний бүтээх арал дэлхийн хамгийн найрсаг, эрх чөлөөтэй газар байх болно” хэмээн Питер Диел ярьжээ.