Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон-Балжийн БЦГ-н хамгаалалтын захиргаатай хамтран 2022 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Өсвөрийн байгаль хамгаалагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, сурагчид нарсан ой болон татмын ойн ач холбогдлыг таниулах, зэрлэг амьтдын ул мөр болон өвөлжиж буй шувуудыг ажиглах арга зүйд сурахаас гадна нарсны үр бэлтгэх, хужир мараа сэргээх зэрэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд хамтран оролцсон байна.