Хоёр Солонгос бие бие рүүгээ хоёр дахь удаагаа гал нээгээд долоо ч хоноогүй байна. Тиймээс одоогийн байдлаар Хойд болон Өмнөд Солонгос хоёулаа дайны бэлэн байдалд байгаа гэж хэлж болно. Энэ үеэр Өмнөд Солонгос, АНУ тэргүүтэй есөн орны хамтарсан цэргийн хээрийн сургууль Сөүлд эхэллээ. 530.000 цэргийг хамарсан сургуулилалт нийт 10 хоног үргэлжлэх ба давшилтын бус хориглолтын сургуулилалт зонхилно хэмээн Америкийн цэргийн командлагч мэдэгджээ.
Б.НОМИН