Австралийн Мосман хотод амьдардаг 18 настай охин хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цагийг өнгөрөөжээ. Энэ сарын 8-нд Пулвер охиныг хичээлээ давтаж байхад нь үл мэдэгдэх залуу орж ирээд хүзүүнд нь тэсрэх бөмбөг зүүж, мөнгө өгвөл суллана гэсэн утгатай бичиг үлдээсэн аж.
Онцгой байдлын албаны ажилтнууд охины хүзүүнээс тэсрэх бөмбөгийг салгах гэж арван цаг зарцуулсан ч бөмбөг цэнэггүй байсан гэнэ. Энэ хэргийн сэжигтнийг баривчилснаа өчигдөр цагдаагийнхан мэдэгдлээ. Тэр бол Австралийн иргэн Паул гэгч бөгөөд АНУ-д амьдардаг хуучин эхнэрийнхээ гэрээс баривчлагдсан байна.
50 настай Паул 18 настай охины гэр бүлтэй холбоотой ч одоогоор чухам ямар холбоотой нь мэдэгдэхгүй байгаа.