Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэж буй.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
- Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
- Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөх болно.