АНУ Тайваньд F-16C/D сөнөөгч онгоц 66-г худалдах гэж байснаасаа татгалзсан нь Хятадтай харилцах харилцаандаа ан цав суулгахаас болгоомжилсон хэрэг бололтой. БНХАУ өмнө нь Вашингтоны иймэрхүү үйлдэл хоёр орны харилцааг хурцатгахад хүргэж магадгүй хэмээн анхааруулж байсан юм. Энэ талаар Вашингтон, Тайпэйгийн аль аль нь ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин Тайванийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч “АНУ-ын Батлан хамгаалах яамныхан өнгөрсөн долоо хоногт бидэнд хандаж, захиалсан сөнөөгч онгоцнуудын оронд хуучин F-16A/Bsгаа сайжруулах төхөөрөмж худалдан авахыг санал болгосонд бид ихээхэн харамсаж байна” гэж мэдэгджээ.
АНУ-аас сөнөөгч онгоц худалдан авах Тайванийн чармайлт нь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа Хятадын цэргийн хүчин чадлаас хоцрохгүйг хичээж буйтай нь холбоотой бол Тайванийг цэрэг, зэвсгийн талаар дэмжих аливаа үйлдлийг БНХАУ-ын тал шууд дайсагнасан үйл ажиллагаа мэтээр хүлээн авдаг билээ.