Калифорни дахь нэгэн зочид буудлаас агуу зураач Рембрандтын 250.000 долларын үнэтэй зураг хулгайлагджээ. “Гэсгээл” хэмээх нэртэй уг зургийг “Ritz-Carlton” зочид буудалд Линеарисийн институтээс зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр 13-ны орой алдсан байна.
“Энэ бол сайтар бодож боловсруулсан, тун нягт нямбай үйлдсэн хулгай” хэмээн мэдэгдсэн цагдаагийн ажилтан Стив Уитмор “Ritz-Carlton” бол аюулгүй байдлын хувьд манай улсын хамгийн шилдэг буудлуудын нэг. Бид дурангийн дүрс бичлэгийг судлан, хулгайчийн ул мөрийг тодруулахаар ажиллаж байна гэжээ.
Голландын их зураачийн өд, бэхээр зурсан бүтээл түүний уран бүтээлийн сүүлийн үед хамаарах бөгөөд 1655 оны хавьцаа бүтээгджээ. Судлаачид чухамхүү энэ үед л Рембрандтын график зургийн авьяас оргилдоо хүрсэн гэж үздэг юм.