Сайжруулсан түлшний хэрэглээ, орц, технологи, үйлдвэрлэлийн процесст хяналт тавих, агаарын бохирдлын шалтгааныг тогтоох хүрээнд шахмал түлшний түүхий эд болох медлингийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцлээ.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилцууллаа. Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт байхгүй. Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэгдэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа гэнэ. Тухайлбал, хатаалтын хугацааг долоо хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах, эрдэмтдийн зөвлөл байгуулж, тэдний гаргаж буй шинэ саналд үндэслэн туршилтуудыг богино хугацаанд хийж эхэлжээ. Цаашид түлш болон медлингийн стандарт, нормуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай гэнэ. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой гэдэгтэй санал нэгдэв.