АНУ-ын жижиглэнгийн худалдаа өссөн дүнтэй гарч, алтны үнэ хоёр өдөр дараалан буурлаа. Өнгөрсөн сард тус улсын жижиглэнгийн худалдаа 0.5 хувиар өсс өн нь сүүлийн дөрвөн сарын хам гийн өндөр үзүү лэлт болохыг Ца гаан ордон мэдээлжээ. “Алтны үнэ хоёр зүйлээс хамаарч буурлаа.
Нэг дүгээрт жижиглэнгийн худалдаа өс сөн нь алтны эрэлтийг сулруулсан. Нөгөө тэйгүүр шар метал лын үнэ хэт өндөр байгаа тул хөрөнгө оруулагчид түр азнаж, ханш нь буурахыг хүлээж байж болох юм” хэмээн Чикаго дахь “MF Global Holdings” компанийн шин жээч Том Павлицки тайлбарласан байна.
Баасан гаригт Нью-Йоркийн Comex биржид алтны арванхоёрдугаар сарын худалдан авалтын үнэ 0.5 хувиар доошилж, 1742.6 ам.долларт хүрэв. Харин шууд худалдан авах ханш нь хоёр хувиар буурч, 1736 ам.доллараар арилжиж байлаа.