Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний найрлагад багтдаг медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт байхгүй. Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэгдэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа.
Хатаалтын хугацааг 7 хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах, мөн эрдэмтдийн зөвлөл байгуулж, тэдний гаргаж буй шинэ саналд үндэслэн туршилтуудыг богино хугацаанд хийж турших шаардлагатай.
Түүнчлэн түлш болон медлингийн стандарт, нормуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой” хэмээв.