1961 оны наймдугаар сарын 13-ны өглөө Зүүн Берлиний цэргүүд хотыг зааглах хана барих аж лыг эх лүүлж байлаа. Анхандаа өргөс тэй төмөр утсан хаалт байсныг 160 км үр гэлжлэх хана болго сон байна. Түүнчлэн 300 гаруй харуу лын цамхгийг бос го ж, зарим хэс гийн талбайг минажуулж байжээ.
Тэр цагаас хойш хотыг хоёр хэсэгт хуваа сан Берлиний хана баригдсаны 50 жилийн ойг герман чууд тэм дэглэсээр байна. Тухайн үед Берлиний ханыг даван оргох гэж оролдоод амиа алд сан хүмүүсийн дурс галыг хүн дэтгэж, хот даяар нэг минут дуугаа хурааж байв.
Мөн бүх хо хирог чийн нэрсийг шөнийн турш олон ний тийн дунд чанга дуудан уншжээ. Берлин хотын дарга Клаус Вовэрэйт “Тэр хам гийн эмгэнэлтэй өдөр бай сан юм. Эрх чөлөө, ардчиллыг сахин хадгалахын тулд, дахин ийм шударга бус явдал тохиолдуулахг үйн тулд эдгээр дурсамжийг хойч үедээ хадгалан өвлүүлэх нь бидний үүрэг юм” гэв. Зүүн Берлинд өссөн ч тухайн үед Баруун Берлинд багшаар ажиллаж байсан Бриггита Хайнрих гэгч эмэгтэй Оросын “Риа Новости” мэдээллийн агентлагт “Зарим эрэгтэй сурагч шатаар дамжин ханыг давснаас болж тэдний эцэг эх нь ажлаасаа халагдаж байлаа.
Хэдийгээр хана нурж, хот нэгдсэн ч тэнд үл үзэгдэх хана байсаар байгаа” гэжээ. Учир нь тэрбээр одоо хүртэл Зүүн Берлинээс нэг ч хүнтэй нөхөрлөж, холбоо тогтоож чадаагүй байгаагаа дурссан байна. Тухайн үед ханыг эсэргүүцэн ор гохыг оролдож алагдсан хү мүү сийн тоог 136 гэдэг ч үнэн дээ 700-гаас ч олон байж.
Хамгийн анх 1961 оны наймдугаар сарын 24-нд Гвинтер Литфин оргох гэж байгаад амиа алдсан бол 1989 оны хоёрдугаар сарын 6-нд Крис Гүэфрой гэгч сүүлчийн хохирогч болон түүхэнд тэмдэглэгджээ. Берлиний ханыг 1989 онд нураасан юм. Харин нураагаагүй үлдээсэн найман км ханыг жуулчид одоо ч олноороо очиж үздэг байна.
Х.Халиун