Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Лондон болон бусад хотод нийгмийн харилцааны сайт гар утсаараа ашиглахгүй байх хуулийн төсөл санаачилсан тухай CNN мэдээлэв.
Тэрбээр “Мэдээллийг шуурхай дамжуулж, хоорондоо харилцах нь сонирхолтой ч үүнээс үүдэж олон асуудал үүсэх боллоо” хэмээн мэдэгджээ.
Дэвид Камерон уг хуулийн төслийн дагуу Твиттер, Фэйсбүүк цахим хуудсыг хаахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд дээрх сайтуудаас болж 1200 гэмт хэрэг гарч, 161 сая ам.долларын хохирол хэрэглэгчдэд учирчээ. Сонирхуулахад, тус улсын хүн амын 70 орчим хувь нь Твиттер, Фэйсбүүк тогтмол ашигладаг аж.