АНУ-ын технологийн гигант “Apple” корпораци зах зээлийн үнэлгээгээрээ “Exxon Mobil”-ыг давж, АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй компаниар нэрлэгдэв.
“Wall Street”-ийн хаалтын үед “Apple” корпорацийн зах зээлийн нийт үнэлгээ 337 тэрбум ам.доллар болж, түүхэндээ анх удаа бусад компанийг хошуучилсан аж. Харин 2005 оноос хойш АНУ-ын хамгийн үнэ цэнэтэй компани гэгдэж байсан “Exxon Mobil”-ын зах зээлийн нийт үнэлгээ 331 тэрбум ам.доллар болжээ.
Дашрамд дуулгахад, “Apple” корпорацийн зах зээлийн нийт үнэлгээ өнгөрсөн оны тавдугаар сард “Microsoft”-ыг давсан юм.