АНУ-ын усанд сэлэгч Диана Ниад Кубээс Флорида хүртэл аварга загасны хамгаалалтгүй сэлэх анхны хүн болох оролдлогоо орхижээ.
Өдгөө 61 настай Ниад 60 цаг сэлэх ёстой байсны 29 дэх цагт зогссон гэж CNN мэдээлэв. Тэрбээр 133 км дагаж явсан CNNийн сурвалжлагчид “Би харамсахгүй байна. Энэ бол зөв шийдвэр” гэжээ. Уг нь тэрбээр ням гаригт Хавана арлаас гарч, лхагва гаригт Флоридагийн КийВэстэд хүрэх төлөвлөгөөтэй байж.
Гэвч түүний мөрний өвчин, багтраа, далайн давалгаа зэрэг нь аяллаа зогсооход хүргэж мягмар гаригт орон нутгийн цагаар 12.45-д Диана хөлгийн тавцанд гарсан байна. Улмаар түүнтэй хамт явсан эмнэлгийн ажилтан, хоол тэжээлийн мэргэжилтэн, аварга загаснаас хамгаалах бүхэл бүтэн багийн бүрэлдэхүүн аяллыг орхижээ. 1978 онд буюу 28 настайдаа Кубээс Флорида хүртэлх замыг туулах түүний анхны оролдлого бас бүтэлгүйтэж байсан аж.