Аргентин дахь газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлтээс болж нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Дэлбэрэлт орон нутгийнхаар 01.00 цагт Буэнос-Айресийн зүүн өмнө талд орших Бахиа Бланка хотоос 600 км зайд байрлах үйлдвэрт болсон байна.
Тус үйлдвэр нь Бразилийн газрын тосны “Петробрас” компанийн Аргентин дахь охин компани аж. Ослын шалтгааныг тогтоотол үйлдвэрийн үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоосон байна. ”Дэлбэрэлт амралтын өрөөнөөс эхэлж гарсан. Гэхдээ ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Харин гэмтсэн ажилтныг Бахиа Бланкагийн эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр их хэмжээний түлэгдэлтэй байгаа” гэж цагдаагийн ажилтнууд Телам дахь хэвлэл мэдээллийн агентлагт мэдэгджээ.