Талибанчууд NATO-гийн шугамаар Афганистанд байлдаж байсан цэргийн онгоцыг буудан сүйрүүлсэн аймшигт явдал өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Уг онгоцонд зорчиж явсан Америкийн 30, Афганистаны найман энхийг сахиулагч харамсалтайгаар амь үрэгдсэн билээ.
Нутаг нэгтнүүдээ алдсан Афганистан дахь Америк цэргийн командлагч Жон Ален уржигдар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр гэмт хэрэгтнүүдийг хоёр хоногийн дотор илрүү- лэн устгаснаа мэдэгдэв.
Энэ дайралтын үеэр гал нээсэн цэргүүдээс гадна Талибаны толгойлогч болон хамсаатнуудыг нь мөн хөнөөснөө тэрбээр зарлалаа. Түүнчлэн Жон Ален энэ үйл ажиллагаанд Афганистаны иргэд тусалсныг онцлоод талархсанаа илэрхийлэв. Харин Талибаны талаас одоогоор мэдэгдэл хийгээгүй байна.
Б.Номин