Өнгөрсөн баасан гаригт олон улсын биржүүд үүдээ барьсны дараа, ханшийн хэл бэлзэлд өдөржин хямарсан трей дерүүдийг санаа амар сууж байхад “Standard & Poor’s” агент лаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар буу руулснаа зарлав.
Дэлхийд хам гийн хүчирхэг эдийн за сагтай энэ гүрэн зээлээ ямар ч асуудалгүй эргэн төлнө гэсэн баталгаа байхгүй болсныг “Standard and Poor’s”-ийн шин жээчид онцолж, “эдийн засгийн дархлаа”- нд нь эргэлзэн, AAA зэрэглэлийг нь AA+ болгон буу руулжээ.
Түүгээр барахгүй хоёр жилийн дараа зардлаа танаж чадахгүй бол дахин нэг шатлалаар бууруулахад бэ лэн гэдгээ мэдэгдэж, хэтийн төлөвийг нь сөрөг хэмээн то дорхойлсноор хөрөнгийн бир жүү дэд “аянга буув”. Олон улсын хэвлэл мэдээллийн хэ рэгс лүүд гурван жилийн өмнөх дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал дахин давтагдах нь уу гэсэн мессежийг дэлхийн зонд түгээв.
1917 оноос хойш бараг бүтэн зуун жилийн турш зэрэглэлээ тогтвортой хадгалж чадсан гүрний санхүү, эдийн засагт энэ нь хүндээр тусах нь мэдээж. Гэхдээ их далайн гүн дэх бяцхан чичирхийлэл ч эрэг дээр хүчтэй давалгаалдаг жамтай. Даваа гаригийн арилжаа нээгдэх үед АНУ-ын төдийгүй Сингапур, Лондоны бир жид валют, хувьцаа, таваарын ханш сав лаж эхлэв. 100 ам.доллар давж байсан түүхий нефтийн үнэ Нью-Йор кийн биржид 78.63 ам.доллар болж, сүүлийн арван сарын доод төвшинд хүрчээ.
Харин “Dow Jones” гуравхан өдрийн дотор 10 орчим хувиар навс унаж, тэрбумтнууд биржүүдээс хө рөн гөө татаж эхлэх нь тэр. Олон улсад нэр хүндтэй, рейтингийн гур ван том агент лагийн нэг нь хүчир хэг гүрний зээлжих зэрэглэлийг буу руулсан нь дэлхийн эдийн за саг дорой тож, улмаар хямралд гул сан орж магадг үй гэсэн айдсыг трейде рүүд, бас биллионерүүдэд төрүүл сэн хэрэг.
Гагцхүү хямралын үед өнгөө нэмэн, үлэмж гялалздаг шар метал лын эрэлт л энэ өдрүүдэд чангарч, ханш нь хоёр өдрийн дотор 7.5 хувиар өсөж, өнгөрсөн мягмар гаригийн арил жааны явцад унци нь 1780.1 ам.доллар болон бүх цаг үеийн дээд төвшиндөө хүрчээ.
Түүгээр зогсохг үй дэлхийн эдийн засгийн сүүлчийн хямралаас хойш цагаан алт наас дээгүүр үнэлэгдэж буй анхны тохиолдол хэмээн “Bloomberg”-ийн мэдээллийн санд үл хуучрах агуулгаар дахин бүртгэгдэв. Харин өчигдөр Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хороо (FOMC) тайлбар хийсний дараа олон улсын хөрөнгийн зах зээл эргэн сэргэлээ. Холбооны нөөцийн сан 2013 оны дунд үе хүртэл бодлогын хүү гээ түүхэн доод төвшинд барьж, эдийн засгаа түшиж, зардлаа чадах чинээгээрээ танахаа Вашингтонд ам ласан аж.
“Бодлогын хүүгээ 0-0.25 хувьд барина гэсэн Холбооны нөө цийн сангийн мэдэгдэл хөрөнгө оруу лагч дыг тайвшрууллаа” хэмээн Син гапур дахь “Australia & New Zealand Banking Group” компанийн таваарын шинжээч Серена Лим тайлбарлажээ. Арван сарын доод төвшинд хүрээд байсан газрын тосны үнэ мэдэгдэл хийсэн даруйд өслөө. Ха рин хувь цаанууд сүүлийн хоёр жи лийн хам гийн огцом өсөлтөө үзүү лэв. S&P 500 (SPX) индекс нэг өд рийн арилжааны дотор 4.7 хувиар чан гарсан нь 2009 оны гуравдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт аж. Тэгвэл энэ индекс өнгөрсөн мягмар гаригт 6.7 хувиар навс унаж, 2008 оны арванхоёрдугаар сараас хойших түүхэнд тэмдэглэгдэхээр огцом уналтад тооцогдож байсан юм.
Өнгөрсөн гурван өдрийн арилжаагаар 2008 оноос хойших хамгийн муу “тог лолт” үзүүлж байсан АНУ-ын хувь цаанууд өчигд рийн арил жаагаар сүү лийн хоёр сард байгаагүйгээр хан шаа чангалж эхлэв. Бен Бернанке ба түүний нөхөд зах зээлд эерэг мессеж илгээсний дараа Нью-Йоркийн биржид нефтийн үнэ 3.9 хувиар, Лондонд 3.5 хувиар дээшлэв. Биржийн хаалтын үед олон улсын хувьцааны индексүүд ч эерэг үзүү лэлттэй байв. БНСУ-ын Kospi индекс 0.3, ХБНГУ-ын Dax 5.8 хувиар чангарлаа.
Харин Наран улсын Nikkei 225 өмнөх өдрөөс 1.1 хувиар дээшилжээ. Савлагааны голомт дахь “Dow Jones” өчигдрийн арилжаагаар 429.92 нэгжээр дээшилж, 11239.77 нэгжид хүрсэн нь 2009 оны гуравдугаар сараас хойших огцом өсөлт байв. Энэх үү өсөлт олон улсын хувьцааны индексийн түүхэн дэх хамгийн огцом өсөлтүүдийн аравдугаарт тэмдэглэгдэн үлдэхийг “Bespoke Investment Group” тодотгожээ. Индексийн саг санд нь багтах 30 хувьцааны ханш энэ өдөр 0.8-аас дээш хувиар чангарсан байна.
Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл нь АНУ-ын эдийн засгийг сэр гээж чадна гэсэн итгэлийг биллионе рүүдэд төрүүлэх гэсэн хамгийн том оролдого байж, тэр хэрээрээ үр дүн гээ өгсөн гэдгийг эдийн засагчид тэмдэг лэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зээл жих зэрэг лэлийг бууруулж магадгүй хэмээж байсан “Moody’s” агентлаг “Ам.доллар ихэнх гүрний га даад валю тын гол лох нөөц хэвээр байгаа тул АНУ-ын өрийн төвшин бу сад улсынхаас дээ гүүр байж болно” хэмээн үзээд, АНУ-ын Засгийн газрын топ Ааа зэрэг лэлийг бууруулах бодолг үй байгаагаа мягмар гаригт илэрхийл жээ. Харин “Fitch” АНУ-ын чансаа тогт вортой гэдгийг өнгөрсөн долоо хо ногт мэдэгдсэн юм.
Хэдийгээр “Stan dard & Poor’s” зээлжих зэрэглэл буу руулсан ч тус улс дэл хийд эдийн зас гаараа хоёр, гу рав дугаарт эрэмбэлэгддэг БНХАУ, Японы хоос дээг үүр чансаатай хэвээр байгаа. Хямрал наашлах нь уу гэсэн айдас цаашилс ныг “Bloomberg”, BBC энэ өд рийн мэдээллүүддээ дурдаж. Хөрөн гийн зах зээл үргэлж хэлбэлздэг ч энэ удаагийн савлагаа урьд урьдынхаа үлэмж далайцтай, хямралд хүргэж мэ дэхүйц байсныг тэд тэмдэглэжээ.
Б.Цэцэгсүрэн