БНАСАУ, БНСУ-ын хилийн заагт орших Ёнпен арал руу дахин гал нээжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын зүгээс нээсэн гал аралд арай хүрээгүй гэнэ.
Түүнчлэн зарим эх сурвалжид дурдсанаар өмнөд солонгосчууд мөн хариу буудсан аж. Умард Солонгосын арми цэргийн сургуулилалт хийж байхдаа арлын зүг буудсан гэх таамаглал байна. БНАСАУ болсон явдлын талаар ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус аралд болсон буудалцааны үеэр дөрвөн хүн амиа алдаж, хоёр улсын харилцаанд сэв суусан билээ. Харин өнгөрсөн долдугаар сард БНСУ, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд нар Индонезид болсон Ази Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээр хийсэн юм.