“Anonymous” хакеруудын бүлэглэл “Facebook” нийгмийн сүлжээг үгүй хийхээ “YouTube” цахим хуудсанд тавьсан видео мэдэгдэлдээ дурдсан байна.
“Уг сүлжээний хэрэглэгчдийн талаарх мэдээллийг тагнуулын байгууллагууд ашигладаг. “Facebook” дэх өөрийн хуудсаа устгасан ч мэдээлэл нь хадгалагдсаар байдаг тул хэрэглэгчдийн аюулгүй байдалд хор учирч магадгүй” хэмээн тэд мэдэгдсэн байна.
АНУ-ын эрх баригчид, Ирак, Афганистаны дайны нууц баримтыг олонд дэлгэсэн “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж ч энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан юм. Энэ сарын сүүлч гэхэд “Facebook” цахим сүлжээ дайралтад өртөж, үгүй болно хэмээн “Anonymous”- ынхан ярьжээ.