Их Британийн нийслэл Лондоны хэд хэдэн дүүрэг, Манчестер, Ливерпуль, Бир минхэм, Глостерт дэгдсэн үй мээн улам даамжирч, эмх замбараагүй байдал газар авсан тухай ВВС мэдээлэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Глостерт түймэр гарч, дэлгүүр, худалдааны төвүүдэд их хэмжээний хохирол учраад байна. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй энэ үймээн дэлхий нийтийн анхааралд өртөж, тус улсын иргэд аюулгүй байдалдаа санаа зовниж сууна. Одоогийн байдлаар Лондонд цагдаагийн 16 мянган ажилтан хамгаалалтад гарч, 1100 хүнийг саатуулжээ.
Түүнээс гадна Манчестер, Солфорд, Вулверхэмптон, Уэст-Бромиж, Бирминхэм, Уэст-Мидлендст ч үймээн дэгдээгчдийг баривчилсан гэнэ. Үймээний үеэр хэдэн арванцагдаа гэмтэж бэртэн, 26 настай нэг хүн амиа алдсан аж.
ХУУЛЬ САХИУЛАГЧИД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ
Лондоны оршин суугч Марк Дагган цагдаагийн ажилтнуудын гарт амиа алдсан хэргийг яаравчлан мөрдөж, үнэнийг тогтоохыг иргэд шаардан жагссанаар энэ бүх үймээний эхлэл тавигдсан билээ. “Аль-Жазира” телевизийн мэдээлснээр Марк Дагган эхлээд цагдаа нар руу гал нээсэн гэнэ.
Гэхдээ энэ хэргийг шалгаж буй тусгай комиссынхон дээрх мэдээллийг няцааж, ямарваа нэгэн дүгнэлт хийхэд эрт байна хэмээн үзэж буй. Хэргийн газраас олдсон Марк Дагганы гар буу цэнэглэгдээгүй байжээ. Харин шархадсан цагдаа мэргэжил нэгтнүүдийнхээ суманд өртсөн байж магадгүй аж. Амь үрэгдэгчийн гэр бүлийнхэн үймээн дэгдээгчдэд хандан тайван байхыг уриалж, гэр гэртээ харихыг хүссэн байна.
Х.Чимэг