БНХАУ энэ оны эхний хагаст 164.42 тонн алт олборлосон талаар тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.25 хувиар өссөн үзүүлэлт аж. 2007 онд дэлхийн алтны хамгийн том олборлогч хэмээн цолыг хүртсэн БНХАУ өнгөрсөн онд 340.88 тонн шар металл олборлосон бөгөөд энэ онд дээд амжилтаа шинэчилж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж буйг “China mining” онцолжээ.