Зимбабве улсын Маранге хөндийд алмааз эрдэнэ олборлодог ажилчдыг шийтгэхдээ лагерьт хорьж, зодож амийг нь хөнөөдөг байсныг илрүүлсэн тухай ВВС мэдээлжээ.
Тус лагериас зугтан амьд үлдсэн нэгэн хоригдол гадаадын хэвлэлүүдэд энэ тухай мэдээлсэн аж. Нэрээ нууцалж буй энэ хүний хэлснээр ажилчдын хорих лагерийг Зимбабвегийн Аюулгүйн албаныхан эзэмшдэг, эрх баригчид энэ талаар мэддэг ч арга хэмжээ авдаггүй гэнэ.
“Энэ лагерь гурван жилийн турш ажиллаж байгаа. Элдэв зөрчил гаргасан, уурхайн удирдлагын хэлснийг биелүүлээгүй, эсвэл харуул хамгаалалтын албаныхны дург үйг хүргэсэн ажилчдыг тэнд хорьдог. Тэднийг саваагаар зодож, доромжилж, эмэгтэйч үүдийг нь хүчирхийлдэг. Харгалзагчид хоригдож буй ажилтнуудыг шууд буудах тохиолдол ч гардаг. Энэ уурхайг эзэмшдэг компанийн захирал нь Ерөнхийл өгчийн найз, хамтран зүтгэгч.
Тийм учраас хэн ч үүнийг шалгаж, хүний эрх зөрчиж, гэмт хэрэг үйлдэж буй цагдаа, харгалзагч нарыг шийтгэдэггүй” хэмээн тэрбээр ярьжээ.
Түүний зэрэгцээ цагдаагийн ажилтнууд, цэргүүд алмааз эрдэнэ олборлох ажилд энгийн хүмүүсийг хөлсөлдөг. Хүмүүс олборлосон алмаазаа тэдэнд тушаадаг, харин хөлсөө чамлавал хорих лагерьт очдог аж. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 онд “Kimberley Process” олон улсын байгууллагынхан Маранге хөндийд ажилладаг хүмүүсийн эрх ноцтойгоор зөрчигдөж байна хэмээн мэдэгдэж, хориг тавьсан билээ.
Харин Европын холбоо алмааз эрдэнэ олборлох уурхайнуудын аюулг үй байдлын хангамж нь олон улсын стандартад нийцэж байгаа хэмээн үзэж, тэндээс бүтээгдэхүүн экспортлохыг зөвшөөрөх талаар хэлэлцэж буй.