Эртний Египетийн пирамидуудын нэг нь нурж унахад тулаад байгаа тул сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн тухай тус улсын Эртний дурсгалыг хамгаалах сайд Мохамед Абдель Максуд мэдэгдсэн байна.
Өнгөрс өн хавар болсон эсэргүүцлийн хөдөлгөөн, хувьсгалаас хойш эртний түүх, дурсгалын өвийг сэргээн засварлах ажил зогсоод байсан аж.
Каираас 30 км зайтай орших Жосерийн пирамид нь 60 метр өндөртэй, МЭӨ 2650 онд баригдсан аж. “Энэ олон жилийн турш элэгдэж муудсан Жосерийн пирамидыг засахгүй бол нурах аюул тулгараад байна.
Санхүүжилтийн асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд батлах хэрэгтэй” гэж Мохамед Абдель Максуд ярьжээ.