Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох тухай хууль Балба улсад үйлчилж эхэлжээ. Энэ сарын 7-ноос эхлэн тус улсын онгоцны буудал, зочид буудад, зоогийн газар, үйлчилгээний төвүүд, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хүүхдийн асрамжийн газарт тамхи татахыг хориглож байна.
“Himalayan Times” сонинд мэдээлснээр дээрх газруудын эргэн тойрны 100 метрт тамхи зарах мөн хориотой аж. Уг хуулийг зөрчсөн этгээдийг 100 рупигээр (1.5 ам.доллар) торгох гэнэ.
Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн эхчүүдэд тамхи худалдах, тамхины сурталчилгаа явуулахад 10 мянган рупийн торгууль ногдуулах аж.