Украины Ерөнхий сайд асан, сөрөг хүчний “Батькив щина” намын тэргүүн Юлия Тимошенког энэ сарын 5-нд баривчилж, шоронд хорилоо. 2010 оны хоёр дугаар сард одоогийн Ерөнхийлөгч Виктор Янукович төрийн эрхэнд гарахад Ю.Тимошенко болон сөрөг хүчнийхний хувьд хэ цүү цаг үе эхэлсэн билээ. Үүнээс нэг жилийн өмнө орон нутгийн захиргааг илүү эрх мэдэлтэй болгож, шүүхийн тогтолцоонд шинэчлэл хийх зэрэг аж лыг Ю.Ти мошенко гардан гүйцэтгэсэн. Энэ бүхний дараа В.Яну - кови чийн нам сонгуульд ялж, удал гүй Ю.Ти мошенкод гурван зүйл ангиар эрүү үүсгэжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2009 онд Украин ОХУ-аас бай галийн хий худалдаж авах гэрээ хий х үед Ерөнхий сайд бай сан Ю.Тимошенко эрх мэдлээ хэтр үү лэн хэрэглэсэн хэ мээн хуулийн байгууллагынхан үзэж байна.
Ерөнхий сайд Засгийн газартай зөвшилцөлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, Украины “Нафтогаз” компанийг ОХУ-ын “Газпром”-той гэрээ хийх зарлиг гаргасан гэж түүнийг буруутгасан. Экс Ерөнхий сайд прокурорынхны шийдвэрийг хүндэтгэж, тэдний дуудсан цагт нь очиж байснаар барахгүй аль нэг орноос улс төрийн орогнол хүсээгүй (тийм эрх түүнд бий), хаа нэг тийшээ цагаачилсангүй. Хэрэг нэг тийшээ шийдэгдэнэ гэж бодсоор суутал Ю.Тимошенко сэжигтэн биш гэмт хэрэгтэн болчих нь тэр. Үүний дараа болсон шүүх хурлын үеэр тэрбээр Украины Засгийн газрыг худалдагдсан, авлигад идэгдсэн, эх оронч бус, гэмт хэргийн сүлжээ болсон гэхчилэн буруутгаж, шүүх, прокурорын ажилтан, гэрчүүдийг ч мөн дайрч давшилжээ. Шүүх хурлын үеэр бүдүүлэг зан гаргасан хэмээн Ю.Тимошенког баривчлах шийдвэр гаргалаа.
БАЙГАЛИЙН ХИЙ БҮХНЭЭС ХҮЧТЭЙ
Украины улс төрд ОХУ, Европтой харилцах харилцаанаас хавь гүй том үүрэг гүйцэтгэдэг зүйл бол байгалийн хий гэж ажиглагчид үздэг. Хэнд байгалийн хий байна, тэр л эрх мэдэлтэй гэсэн зарчим үйлчилнэ. Тиймдээ ч “RosUkrEnergo” компанийн уналт, сэргэлтийн түүх зарим хүнд ойлгомжгүй, урт удааан үргэлжилсэн. Швейцарьт бүртгэлтэй, Оросоос байгалийн хий худалдаж авахад Украинд зуучилсан энэ компани “Газпром”-д 2.4 тэрбум ам.долларын өртэй байсан. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай Украины талд мэдэгдэхэд Ю.Тимошенко “Энэ өр бол манай улсынх биш, “RosUkrEnergo” компанийнх” хэмээн мэдэгдсэн билээ. Тэр үеийн Ерөнхийлөгч В.Ющенко тэргүүтэй эрх баригчдын “ивээлд байсан” энэ компанийн тусламжгүйгээр байгалийн хий шууд худалдан авах гэрээ байгуула хыг Ю.Тимошенко хүсэж байв. Авлигад идэгдсэн гэгддэг энэ компанийг үгүй хийхийн төлөө Ю.Тимошенко хүчээ хайрлаагүй бол В.Януковичийн талынхан “RosUkrEnergo”-г хадгалж үлдэхийн төлөө зүтгэсэн гэдэг.
Гэтэл 2010 оны сонгуулиар В.Янукович Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тэр. Үүний зэрэгцээ “Нафтогаз” компанийн гүйцэтгэж байсан үүргийг “RosUkrEnergo”-д шилжүүлэн өглөө. Шүүх хурлын үеэр Украин, Оросын хоорондын хийн хэлэлцээрт “RosUkrEnergo” ямар үүрэг гүйцэтгэснийг шалгаж үзэхийг Ю.Тимошенко хүссэн байна. Шүүх, прокурорынхан уг асуудлыг авч хэлэлцээгүйгээр барахгүй энэ тухай ярихыг ч хориглосон аж. Хоёр улсын төдийгүй Европын улстөр, биз несийн хүрээнийхэнд шууд хамаатай хийн хэлэлцээрийн булхайг дэлгэнэ гэж айсандаа В.Янукович Ю.Тимошенког баривчлахыг холбогдох албаныханд даалгасан хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.
ЮУ Ч БОЛЖ БАЙСАН Ю.ТИМОШЕНКО АМИА ХОРЛОХГҮЙ
Дуулиан тарьсан шүүх хурлын дараа экс Ерөнхий сайдын талын хан, түүнийг эсэргүүцэгчдийн хооронд зодоон болж, үймээн дэгд лээ. Бай дал хурцдаж буй энэ үеэр Ю.Тимошенко “Юу ч болж байсан би амиа хорлохгүй” хэмээн Лукьяновскийн цагдан хорих байрнаас мэдэгдэв. Тус ул сын хэвлэлүүдэд мэдээлснээр Ю.Тимошенко буруутай нь тогтоогдвол түүнд таван жилийн хорих ял оноож магадгүй байна. Үүний зэрэгцээ “Батькивщина” намынхан зүгээр суусангүй. Экс Ерөнхий сайдыг дэмжигчид Украины өнцөг булан бүрээс Киевт цуглаж Печерскийн шүүхийн дэргэд суулт хийв. Түүнчлэн метроны “Крещатик” буудлын дэргэд хүмүүс майхан барин сууж, Ю.Тимошенког суллахыг шаардаж байгаа аж.
Түүнийг буруутай хэмээн үзэж буй хүмүүс ч жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ эсэргүүцлийн жагсаал эрх баригчдын шийдвэрт нөлөөлөхөөр үйл явдал биш гэнэ. Харин Ерөнхийлөгч В.Янукович “Ю.Тимошенког баривчилсан нь улс төртэй ямар ч хамаагүй. Энэ бол хууль сахиулагчид, прокурорын байгууллагынхны хийх ёстой ажил” гэж мэдэгдлээ. Ю.Тимошенког баривчилж хорьсон нь Украины эрх баригчдыг эвгүй байдалд орууллаа. Барууны орнууд, ОХУ энэ явдлыг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг гэж үзэв. ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ сарын 5-нд “Ю.Тимошенког шүүх хурал шударга, хэн нэгний ашиг сонирхлын оролцоогүй болно гэдэгт найдаж байна. Украинд байгалийн хий нийлүүлэх гэрээ хоёр улсын хуулийн дагуу болсон” гэсэн байна.
Нөгөөтэйгүүр Ю.Тимошенко Украины эрх баригчдын хууль бус үйлдэл, сөрөг хүчнийхнийг нухчин дарж байгааг барууны орнуудын анхааралд хүргэх гэсэндээ ингэж байна гэх таамаглал ч байна. Тэрбээр эрх баригчдыг буруутгаж, золиос болсон хүний дүрд тоглон, В.Януковичийн Засгийн газрын нэр хүндийг унагахын тулд шүүх, прокурорын ажилтнуудтай тэрсэлдсэн гэж үзэж буй хүмүүс цөөнгүй. Түүгээр ч зогсохгүй Ю.Тимошенког баривчилж хорьсон нь түүний нэр хүндийг бэхжүүлнэ гэж ажиглагчид онцолжээ.