Афганистаны Кандагар мужид алба хааж байсан АНУ-ын цэрэг Адам Уинфилд тус мужийн гурван иргэний амийг хөнөөсөн хэргээр шийтгэл хүлээлээ.
Түүнд эхлээд 17 жилийн ял оноож магадгүй байсан ч тэрбээр мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн тул гурван жилээр хорих ял оноосон байна. “Хамт алба хааж байсан цэргүүд маань энгийн иргэд рүү буудахыг шаардсан. Нутгийн иргэд цэргийн ажилтнуудад ямар нэгэн муу зүйл хийгээгүй, заналхийлээгүй. Би тэднийг онохгүйн тулд хий буудсан ч тэд өөр цэргүүдийн суманд өртөж нас барсан” хэмээн Адам Уинфилд ярьсан байна.
Түүнчлэн Кандагарт алба хааж буй америк цэргүүд нутгийн иргэдээс хар тамхи авч татдаг, үүний улмаас тэдний хооронд үе үе зөрчил гардаг тухай тэрбээр прокурорынханд мэдүүлжээ. Дашрамд хэлэхэд, энэ хэрэгт холбогдсон Жереми Морлокийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болсон билээ. Тэрбээр хийсэн хэргээ хүлээсэн бөгөөд түүнд 24 жилийн хорих ял оноосон юм